Засгийн газар цагаан сарын амралтыг сунгах эсэх талаар хэлэлцэж байна

Х.Есү
5 цаг 45 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар: 

-Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар

-“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/

-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-“Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.68.107.106
    3 цагийн өмнө

    ЗГ ийм тогтоол гаргах эрхтэй юу?

    Хариулах
    • 64.119.30.156
      3 цагийн өмнө

      Хууль өөрчлөх санал оруулж, УИХ хурал баталдаг учиртай юм Давсан шийдвэр гаргах юм