-Хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийг өөрчилнө-
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа “Хаврын чуулган эхлэхээр Хөдөлмөрийн тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулна” гэж мэдэгдлээ.
Өнөөдөр Монгол Улсад бүх нийтээр амрах амралтыг дээрх хоёр хуулиар л зохицуулж байгаа. Гэтэл хуульд сар шинийн амралтын өдрүүдийг оруулахдаа “Цагаан сараар гурав хоног амарна” гэж биш, “Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна” гэж бичсэнээс болж асуудал үүссэн юм.
Тодруулбал, сар шинийн амралтын өдрүүд бямба, ням гарагт таарсан, дээр энэ жилийн цагаан сар шинийн 1-гүй болсоноор иргэд хоёр өдөрт амжиж баярлах шаардлага үүссэн юм. Цагаан сарын баярын гол агуулга нь ах дүүсээ танин мэдэх, ахмад буурлуудаа хүндлэх байдаг. Гэтэл өргөн уудам нутагтай, тээвэр сул хөгжсөн манай улсын хувьд иргэд хол замд яарч яваад эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах, түүнчлэн олноороо ажил таслах, чөлөө авах нөхцөл үүссэн.
Тиймээс Засгийн газар өнөөдөр түр зохицуулалт хийж, ирэх даваа, мягмар, лхагва гарагт нийтээрээ амраад энэ ондоо багтан нөхөж ажиллахаар болсон юм. Энэ бол цаг нь тулсман үед аргалсан төдий бөгөөд цаашдаа хуулийн үг хэллэгийг тодорхой болгох ажлыг Хаврын чуулганаар хийхээр өөр аргагүй болсон.
Гэхдээ сайдын хөндсөн гол агуулга нь зөвхөн хуулийн хэллэгийг өөрчлөөд зогсохгүй Нийтээр тэмдэглэж, бүх нийтээр амардаг баярын тоог цөөлж, Наадам, Цагаан сараар илүү урт амардаг болох тухай санаа юм.
Монгол Улс жилд есөн баярыг бүх нийтээр тэмдэглэж, 1-5 хоног бүх нийтээр амардаг. Улстөрчид бүх нийтээр амрах баяр санаачилж нэмэгдсээр ийм байдалд хүрчихсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол Бурхан багшийн дүйчин өдрийг бүх нийтээр амрах баяр болгох хуулийн төсөл санаачлан батлуулж байлаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өнгөрсөн жил Шүүхийн өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж байв.
Тиймээс хэрвээ Хаврын чуулганаар дээрх хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орж ирвэл урьд өмнө нь баталсан хуулиулыг өөрчилж, бүх нийтээр амрах баярын тоог цөөлөх шаардлага үүснэ. Энэ асуудал дээр иргэд одооноос санаа оноогоо уралдуулж, хэлэлцүүлэг, санал асуулга өрнүүлсэн ч болохгүй юмгүй. Учир нь, энэ санал асуулга цаанаа олон төрлийн мэдээлэл өгөх, гарын авлагын шинж чанартай байх юм.
Бүх нийтээр амрах баярын өдрүүд /Алийг нь хасаж, Цагаан сар руу шилжүүлбэл зүгээр вэ/
-Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
-Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
-Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
-Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
-Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
-Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
-Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.149
Оюунхорол гэдэг эмгэн бурхан багшийн дүйцэн өдөр гэдэг шал утгагүй баярыг хуульчилсан тэр өөрөө л тэр өдрөө хурьцлыг тэвчиж цагаан хоолоо тэвчинэ биз мартыг хаснаа.Цэргийн баяр бол бүүр ч хэрэггүй атираа нь гараагүй нусан тагууд тэмдэглээд байвал яах уу? Наадмыг бас хасьяа цагаан сарыг хасьяа ерөн бол баяр тэмдэглэж тэнэгтэхээ больцгооёо тэгвэл улс хөгжинөө
Хариулах103.10.22.148
Бурхан багшийн дүйчин өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөр, мартын 8, үндэсний эрх чөлөөний өдөр хасах нь зав.
Хариулах139.5.216.46
мартын 8 хүүхдийн баяр бурхан багшийн дүйчин өдөр гурвыг хасая.
Хариулах202.21.126.213
Шинэ жил, цагаан сар, наадамаас бусад баярыг хасах хэрэгтэй
Хариулах