Л.Энх-Амгалан: Цагаан сарын амралт дээр цаг алдаж иргэдийг бухимдуулсандаа уучлалт хүсье

Х.Есү
5 цаг 29 минутын өмнө

Цагаан сарын амралтыг гурав хоног сунгах болсонтой холбогдуулан Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлсийг тодрууллаа. 


-Засгийн газрын хуралдаанаас Цагаан сарын амралтыг гурав хоног сунгах шийдвэр гаргалаа. Та өмнө нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө хэрвээ хоног сунгаж өөрчлөх юм бол хууль зөрчсөн үйлдэл болно гэж байсан. Одоо ямар зохицуулалтаар ийм шийдвэр гаргаж байна вэ?

-Энэ жилийн цагаан сар шинийн нэгэнгүй учраас шинийн 2, 3-ндаа амраад нэг дэх өдрөөс ажилдаа орох байсан. Хуучин хөдөлмөрийн хуулиар баярууд амралтын өдөр таарах юм бол хоногийн зохицуулалт хийх эрх нь Засгийн газарт байсан юм. Шинэ хөдөлмөрийн хуульд тэр эрх байхгүй болчихсон. 

Хуульчид ч энэ асуудал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн болохоор бид дээд шүүхээс тайлбар авсан. Хуулийг тайлбарладаг цор ганц байгууллага бол дээд шүүх шүү дээ. Тиймээс дээд шүүх рүү тайлбар явуулаад цаг алдсан тал бий. Гэхдээ шүүхээс бидэнд ямар нэг хариу ирээгүй. 

Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас цагаан сарын амралтыг гурав хоног сунгаж пүрэв гарагаас ажил хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ зөвхөн төрийн байгууллагуудад хамаатай. Хувийн хэвшлийнхэнд бид ажилтнуудаа гурав хоног амраагаад пүрэв гарагаас ажиллуулаач ээ гэж уриалж байгаа юм.

Төр үүн дээр зохицуулалт хийж энэ ондоо багтаан нөхөж ажиллах боломжийг олгож байгаа. Тэгэхээр ямар нэгэн хууль зөрчөөгүй гэсэн үг. 

-Анхнаасаа энэ асуудлыг зохицуулахгүй яагаад цаг алдав?

-Энэ асуудал дээр бид уучлалт гуйх ёстой. Ард иргэдийг бухимдуулсандаа уучлалт хүсэж байна. Цагаан сар болон наадмаар урт амардаг байх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганд өргөн барина.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.149
    1 цагийн өмнө

    Найзаа чи улс төрд овоо хэдэн жил тоглож байгаа хүн та нарын ярьж хэвшсэнээр туршлагатай гэж тодорхойлдог биз дээ? Одоо чи чадваргүй кадр гэдгээ баталчихлаа ажлаа өгөөд Хөвсгөлдөө манай жуулчны баазад "А"тогоочоор ирчихө.Чамд сар болгон 850 мянган к өгнөө сайн ажиллах аваас кемп менежер болгох талаар бодож болох юм.

    Хариулах