"Монгол Ромео" хэмээх шинэхэн МУГЖ О.Гэрэлсүх гэж хэн бэ

Zuv.mn
3 цаг 22 минутын өмнө

14 настайдаа Р.Дамдин найруулагчийн бүтээл "Амьдралын нахиа" киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, СУИС-ийг төгссөн шинэхэн жүжигчин байхдаа Ч.Найдандорж найруулагчийн "Ромео Жульетта хоёр" жүжгийн Ромеогийн дүрд тоглон, "Монголын Ромео" нэрээр үзэгч олондоо танигдсан УДЭТР-ын жүжигчин Отгоны Гэрэлсүх сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүнтэй цолоор шагнууллаа.  

1995 онд СУИС-ийг төгссөнөөсөө хойш УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж, БНСУ, ХБНГУ-д  театр урлагийн менежментээр суралцан УДЭТ-таа удирдах албан тушаал хашиж явсан түүний талаарх мэдээллийг хүргэж байна. 

Овог, нэр: Отгоны Гэрэлсүх 1974 онд Улаанбаатар хотноо төрсөн.  тайз дэлгэцийн жүжигчин.

Боловсрол

  • 1981-1991 онд Улаанбаатар хотын 51 дүгээр сургуулийг төгссөн.
  • 1991-1995 онд Соёл урлагийн их сургуулийг Кино, драмын жүжигчнээр
  • 1999-2004 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын чөлөөт их сургуулийн Герман хэлний бэлтгэлийг дүүргэж, театрын шинжлэх ухааны анги, аялал жуулчлалын менежментээр суралцан төгссөн.
  • 2007-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чёнжу хотын их сургуульд кино найруулагчийн курсыг дүүргэн төгссөн.
  • 2018  оны 11-р сараас Тувагийн  их сургуулийн Соёл, урлагийн хөгжил, судалгааны чиглэлээр Магистрын хөтөлбөрт хамрагдан суралцан төгссөн.

Ажил

  • 2014-2018 онд Улсын драмын эрдмийн театрт Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажилласан.
  • 2018 оны 6-р сараас одоог хүртэл УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.

Тайзны уран бүтээл:

  • 1996 он           У.Шекспир ”Ромео Жульетта хоёр” жүжигт Ромеогын дүрд. Оны шилдэг эрэгтэй жүжигчин номинацид “Гоо марал” наадамд нэр дэвшив. Найр. УГЗ Ч.Найдандорж
  • 1996 он           С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжигт хан хүү Аандын дүрд. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж. 1996 оны дебют жүжигчнээр шалгарав.
  • 1997 он           Южин О`Нилл ”Тамын дурлал” жүжигт дагавар хүү Эбиний дүрд. ОХУ-ын УГЗ найруулагч В.И.Кондратьев.
  • 1997 он           У.Шекспир ”Ричард-3” жүжигт ноён Бекингхэмийн дүрд. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж
  • 1997 он           УДЭТ-ын гадаад айлчлан тоглолт ХБНГУ, БНСУ-д.
  • 1998 он           М.Жавган “Энхтуул” хошин жүжигт Хүрлээгийн дүрд. Найр. УГЗ Н.Ганхуяг
  • 1998 он           Ж.Х.Чейз “Бие хамгаалагч” жүжигт бие хамгаалагчын дүрд. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж
  • 2017 он           Дарио Фо “Чөлөөт хос” жүжигт докторын дүрд. Найр. УГЗ Ч.Найдандорж
  • 2018 он           Тавилттай уншлага жүжгүүд: Гурван цуврал бэсрэг жүжиг. Найр. АЖ, УГЗ Б.Мөнхдорж /2019 онд МҮОНРТВ-ийн алтан фондод бичигдэв/
  • 2018 он           Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжигт Дорлигийн дүрд. “Гэгээн Муза-2018” наадамд шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшив. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
  • 2018 он           Г.Ибсен “Нора” жүжигт доктор Ранкын дүрд. Найр: Г.Доржсамбуу
  • 2019 он           Т.Мягмартогтох “Замын хүн” жүжиг. Найруулагчаар ажиллаж мөн гол дүр Саруулсайханы дүрд тоглов.
  • 2019 он           О.Элбэгтөгс “Надтай үлдээч” жүжигт менежерийн дүрд. Найр. А.Чингүүн.
  • 2020 он           Л.Н.Толстой “Анна Каренина” жүжигт Вронскийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
  • 2021 он           Л.Н.Толстой “Анна Каренина” жүжигт Стивагийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
  • 2021 он           Б.Цогнэмэх “Хаадын хаан. Андгай” жүжигт Хөхөчү бөөгийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар
  • 2022 он           Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжигт торгоны худалдаачны дүрд. Найр: Э.Ёндоншарав
  • 2023 он           Н.В.Гоголь “Тоглоомчид” жүжгийн хошууч Кругелийн дүрд. Найр: Э.Ёндоншарав
  • 2024 он           Л.Н.Толстой “Анна Каренина” жүжигт Стивагийн дүрд. Найр. ТС, УГЗ Н.Наранбаатар

Дэлгэцийн уран бүтээл:

  • 1987 он           “Амьдарлын нахиа” кинонд хүү Эрдэнийн дүрд. Найр С.Дамдин, 35мм
  • 1990 он           “Модон могой” кинонд пионер Болдын дүрд. Найр. Г.Нямдаваа, 35мм
  • 1991 он           “Шувууд буцах намар” кинонд олзлогдсон япон цэрэг Сатогын дүрд. Найр.С.Балхжав. Видео
  • 1994 он           “Хүн алж тоглосон залуус” кинонд алуурчин Гэрэлийн дүрд. Найр.Р.Батсайхан.
  • 1995 он           “Тогоруу өдөөрөө уйлдаг” кинонд адуучин залуугийн дүрд. Найр.Г.Ганхуяг.35мм
  • 2003 он           “Өвлийн уянга” кинонд хайр дурлалд учирсан Амгалангын дүрд. Найр.Түмэн-Өлзий.
  • 2004 он           Австри улсын “Явъяа” баримтат кинонд орчуулагч, координатор.
  • 2004 он           ХБНГУ-ын “Шамбалын орны эрэлд” кинонд бадарчин лам Цэрэнгийн дүрд болон орчуулагч, продюсер. Найр.С.Батмөнх, 16мм
  • 2005 он           “Дээл”, “Олз” хүүхдийн кинонд продюсер. Найр. С.Батмөнх.
  • 2005он            Бельги-Герман-Голландын хамтарсан “Хадаг” кинонд сувилагч эмчийн дүрд. Найр.Жессика.35мм
  • 2006 он           ХБНГУ-ын “Жигүүр” кинонд орчуулагч, продюсер. Найр.С.Батмөнх.16мм
  • 2008                “Засал” богино хэмжээний кино, БНСУ, Чонжу хот, найруулагчаар.
  • 2008-2009       “Нүүдэл суудал” ТББ-ын нийгэмд хандсан цуврал нэвтрүүлгүүдэд найруулагч, хөтлөгч. “Bat+Gesu” Film production.
  • 2009                “UB Lama” Литва улсын баримтат кинонд 2-р найруулагч, оператораар.
  • 2010                “Мамма миа” УСК, аавын дүрд. UBS-TV
  • 2010                “Сая долларын олз” УСК, найр. Ц.Хүсэлбаатар
  • 2010                “Хайрын эрэлд” 40 ангит УСК гол дүр Бадрал, Боловсрол ТВ
  • 2011                “Гэр” 30 ангит УСК, гол дүр Тулгаа, SBN TV
  • 2011                “Домгийн өглөө” мюзикл видео, зохиолч, найруулагчаар
  • 2011                “Мартагдашгүй намар-2” УСК, комбайнчын дүрд, UBS-TV
  • 2012                “Наран мандах нутаг” 40 ангит УСК, найруулагчаар. EDU-TV
  • 2012                “Ганцхан оноо” Япон-Монгол УСК. Монгол талын продюсер.
  • 2012                “Алсын удирдлага” УСК, нөхрийн дүр, найр С.Бямба
  • 2013                “Лардьма” УСК, гол дүр Батсуурь, найр. Ж.Сэнгэдорж.
  • 2014                “Сүүлчийн шөнө” УСК, дүр Авид, найр. Н.Наранбаатар
  • 2015                “Тютю” УСК, гол дүр Чүлтэм, найр. Г.Ундармаа. “Mongolian Academy Awards-2015” наадамд шилдэг эрэгтэй дүр номинацид нэр дэвшив.
  • 2015                “Singl ladies-2”, УСК, арван жилийн найз, найр. Г.Ундармаа
  • 2016                БНХАУ-ын “Торгууд ван” УСК, торгууд ван Лхаваанжавын дүрд, найр. Ж.Сэнгэдорж
  • 2017                “Үүр цайгаасай” УСК, өмгөөлөгчийн дүр, найр. Ж.Сэнгэдорж
  • 2017                “Хөрш” 30 ангит ОАУСК, гол дүр Нэргүй, найр. Н.Түвшинтөр, V-Телевиз
  • 2017                “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” 40 ангит ОАУСК, гол дүр Элбэг, найр. Н.Байгал, Боловсрол ТВ
  • 2017                “Хамгийн хөөрхөн охин” аавын дүр, найруулагч Л.Таванбаяр
  • 2018                “Хамгийн азтай үе” 16 ангит ОАУСК, аавын дүр, найр. Н.Байгал, МҮОНРТВ
  • 2019                “Диваажинд хүрэх зам” УСК, найр. Д.Ганцогт. УИХ-ын гишүүн Болдын дүрд.
  • 2019                “Өндгөн толгойт” УСК, найр. Ц.Амартүвшин, зохиолч Г.Анхбаяр. Мэс заслын эмчийн дүрд.
  • 2020                “Эхиймаа” УСК, зохиолч Г.Буянцогт, найр. Д.Золбаяр. Өмгөөлөгчийн дүрд.
  • 2020                “ZURA” УСК, зохиолч Б.Тамир, Э.Алдар, Б.Ганчулуун, найр. Б.Тамир, Э.Алдар. УИХ-ын гишүүн, сайд Доржийн дүрд.
  • 2020                “Төлөөс” УСК, зохиолч, найр. Ө.Мөнх-Эрдэнэ. Эцэг Бүрнээгийн дүрд.
  • 2020                “Хэвтрийн хүн” УСК, найруулагч С.Бямба. Туслах дүрд.
  • 2020                “Түүх мартахгүй” УСК, зохиолч Ж.Мөнхбат, найруулагч А.Мөнхсүх. УТТ-ны гишүүн Д.Төмөр-Очирын дүрд.
  • 2021                “SEARCH” 20 ангит ОАУСК, зохиолч Э.Баасандорж, найруулагч М.Аззаяа. “Үнсгэлжингийн гутал” хэсэгт Сараанаагийн аавын дүрд.
  • 2021                “NO RULES” 20 ангит ОАУСК, найр. Р.Эрхэмбүрэн. Прокурор Тулгын дүрд.
  • 2021                “Хотулун” УСК, зохиолч Б.Шүүдэрцэцэг, найр. С.Баасанжаргал. Хайду хааны дүрд.
  • 2021                “Гэнэтийн зочид” ОАУСК, зохиолч Г.Анхбаяр, найруулагч С.Баттулга. Туслах дүрд.
  • 2021                “Нэгдүгээр хүн” УСК, найр Д.Баярсайхан. Прокурорын дүрд.
  • 2022                “Тал нутгийн зомби” УСЗ, найруулагч Б.Отгонзориг. Сумын эмчийн дүрд.
  • 2022                “Саран хийл” УСК, найруулагч Ч.Бат-Эрдэнэ. Эцгийн дүрд.
  • 2022                “Hacker” УСК, зохиолч, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ. Захиралын дүрд.
  • 2022                “Single Ladies-5” УСК, найруулагч С.Батмөнх. Багын найзын дүрд.
  • 2022                “Амьдралын урт замд” УСК, найруулагч С.Баттулга. Эцгийн дүрд.
  • 2022                “Өндгөн сүй” УСК, найруулагч О.Цэгмид. Эцгийн найзын дүрд.
  • 2022                “Хамгийн сайхан бэлэг” УСК, найруулагч З.Батболд. Эцгийн дүрд.
  • 2023                “Худалдагч охин” УСК, найр Ж.Сэнгэдорж. Байрны шинэ эзний дүрд.
  • 2023                “Бүлэг” ОАУСК, Meta Media, найруулагч Ц.Анхбаяр. Улс төрч Улсболдын дүрд.
  • 2023                “Арзай, Бурзай хоёр” УСК, найруулагч Д.Галбаяр. СӨХ-ийн даргын дүрд.
  • 2023                “Намаг” УСК, зохиолч, найруулагч Б.Ганболд. Сааралын дүрд.
  • 2023                “SUITS” ОАУСК, найр И Тэ Гём. Захирал Баттүшигийн дүрд.
  • 2023                “Аллагын зураглал” ОАУСК, найр Ш.Доржсүрэн. Хурандаа Содын дүрд.
  • 2023                “95 Шинэ түүх” УСК, найр П.Дэлгэрбаяр. Байлдагч Дүйнхорын дүрд.
  • 2023                “Anicca” УСК, найр Ж.Сэнгэдорж. Хөгшин эрийн дүрд.
  • 2023                “Ах дүүс” ОАУСК, Туг пикчерс, найр Б.Дамдинсүрэн. Эцэг Хулганаагийн дүрд.

Гавьяа, шагнал:

  • 1998 онд “Тэргүүний залуу” алтан медаль
  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2011 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
  • 2021 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон
  • 2025 онд Монгол Улсын гавьяат жүжигчин


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.53
    1 цагийн өмнө

    Мундаг залуу байна. Амжилт хүсье

    Хариулах
  • 202.126.88.87
    1 цагийн өмнө

    Ларьдмагийн нөхрөөс өөр олигтой дүр бүтээсэн юмгүй л нөхөр бна даа

    Хариулах