Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ

С.Гандэлгэр
4 цаг 1 минутын өмнө

Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг зохицуулалт хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлт гарсан талаар болон сар шинийн баяраар ямар зохицуулалт хийж буй талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.

Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хугацаатай автобусны картыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй болж байна. Тус картаар сард 25 мянган төгрөгөөр хязгааргүй зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой болсон” гэв.

Мөн сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсантай холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр сар шинийн баяраар өдөрт 947 автобус иргэдэд үйлчилнэ. Харин ажлын өдрүүдэд 1100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна