Газар тариалангийн салбар бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн чухал тулгуур салбар.
Энэ салбарт сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан, байгаль цаг уурын аливаа бэрхшээлийг даван туулж XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн босгон дээр Сонгинохайрхан дүүргийн 21 -р хорооны тариаланч “Баянбүрд ногоон төгөл” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа.
Тус компани нь 2003 оноос жимс, жимсгэнэ, мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн нийслэл болон хөдөө орон нутгийн ард иргэд, жимс боловсруулах үйлдвэрийг чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Үүнээс гадна зуны хүлэмжид лооль, өргөст хэмх, навчит ногоо тариалдаг бөгөөд 1м2 талбайгаас 12-25 кг ургац хураан авдаг байна.
Эх орныхоо хүнсний хангамж, газар тариалангийн хөгжлийг түүчээлж буй “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна