Баярын өдрүүдэд 150 гаруй иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

Х.Есү
5 цаг 21 минутын өмнө

Сар шинийн баярын өдрүүдэд 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд 6713 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Жолоодох эрхгүй иргэд, мөн жолооны үнэмлэхгүй иргэд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. 

Иймээс иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрхэвч жолооны хүрдний ард суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна