Гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас машиндаа гацсан иргэнийг аварчээ

Zuv.mn
5 цаг 46 минутын өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, нэг хүн автомашинаас гарж чадахгүй байна гэсэн дуудлага гуравдугаар сарын 5-ны өдрийн 16:05 цагт бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /42 настай, эмэгтэй/ “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсаны улмаас автомашинаас гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна