Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ

Zuv.mn
6 цаг 27 минутын өмнө

Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949 автобус үйлчилгээнд явж, нийт 492.794 зорчигч тээвэрлэлээ. Үүнээс бэлэн мөнгөөр өдөрт дунджаар 15 мянган зорчигч зорчдог талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээвэрт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жолооч нарын цалинтай адил жигдрүүлэх, жолооч автобусны эцсийн буудалд удаан зогсохгүй хийдэлгүй ажиллах, жолооч хувьдаа бэлэн мөнгө авдаг байдлыг таслан зогсоох, автобусны камерын системийг гүйцэд ашиглах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.48
    4 цагийн өмнө

    Нийтийн тээврийн ихэнх жолооч нар үнэн бүдүүлэг юм. Өглөө М-3 талбай-АЕГ шугамын автобуст суулаа. Хар хурдаараа давхиад зарим буудал дээр зогссонгүй. Утсаар чанга2 ярьж бна, тамхи татаад тэсэлгүй болиоч гэж хэллээ. Тоож байгаа ч юм алга. Зэрэгцэж ирсэн шугамын автобусны жолоочтойгоо цонхоо онгойлгоод ярих юм. Пизда нтр гээд ярьж хэлж бгаа нь авах юм алга. Ийм нөхдүүдэд өндөр цалин өгөөд хэрэг алга. Амь насаа даатгаад явахад ч хэцүү юм даа.

    Хариулах