Дорнодын Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан түймрүүдийг бүрэн унтраалаа

Zuv.mn
6 цаг 6 минутын өмнө

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт,

Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр
буюу 2025 оны гуравдугаар сарын 8-нд нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан таван хээрийн
түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн
гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг
цурманд оруулаад байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна