Түймэрт өртсөн айл өрхөд туслах тусламжийн цуваа хөдөлнө

Х.Есү
15 цаг 32 минутын өмнө

Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэг байгууллаа. 

Хүний хайхрамжгүй үйлдлээс болж зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг байгууллаа.

May be an image of 2 people and text that says '7 7 SGo ሞሞ GIT COЙ KomиCC KomИCC'

Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж бүрэлдэхүүнд ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ ны холбогдох албаны хүмүүс болон Аймаг орон нутгийн удирдлагууд орж газар дээр нь ажиллана.

Мөн түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэж тусламжийн цуваа, ажлын хэсгийг нэн дариу хөдөлгөхөөр зохион байгуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна