Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан хамгийн том бэрхшээлийн эхний хоёрт агаарын бохирдол, авто замын түгжрэл жагсдаг билээ. Тэгвэл энэ хоёр бэрхшээлийг нэгэн зэрэг шийдэх боломж нь ундаг дугуй, скүүтэрийн хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм.
Замын хөдөлгөөний дүрмийг шинэчилж, унадаг дугуй, скүүтэрт илүү ээлтэй болговол иргэд автомашинаас татгалзаж, унадаг дугуй скүүтэрт шилжих боломжтой.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд унадаг дугуй, скүүтэрээр замын хөдөлгөөнд мэр сэр оролцоод эхэлсэн байна. Удахгүй хориг тавигдаж, унадаг дугуй, скүүтэр хэрэглэгчид хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Төрийн бодлого түгжрэлийг арилгах тул унадаг дугуй, скүүтэр хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх ёстой. Харин энэ нөхцлийг бүрдүүлэхийн тулд нөхцлийг нь байнга сайжруулах учиртай.
Өнгөрсөн хоёр жилд Нийслэлийн хэмжээнд хоёр компани скүүтэрийн үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчдийн тоо ч огцом нэмэгдсэн. Энэ нь авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан нь тодорхой.
Харамсалтай нь, хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцээд замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртөж, бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах явдал мөн огцом өссөнийг статистик мэдээллээс харж болно.
Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ.
Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.
Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм.
Нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насанд өндөр хувьтай байна.
Скүүтэртэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна.
Явган зорчигч скүүтерт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.
Цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна.
Дэлхийн аль ч орон цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг нэвтрүүлсэн бол зориулалтын замаар зорчих зохицуулалттай байдаг бол манай улсад явган хүний эвдэрхий замаар, авто машины хөдөлгөөн дундуур зорчих нь эргээд асар их осол гэмтлийг дагуулахаас гадна цаашлаад амь насаа алдах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Гаднын улс орнуудын туршлагаас харахад, иргэдэдээ ямар төрлийн тээврийн хэрэгсэл түлхүү ашиглуулахыг хүснэ, замын хөдөлгөөний дүрэмдээ тэр төрлийнх нь тээврийн хэрэгсэлд ээлтэй зүйл, заалтуудыг оруулж өгдөг жишиг бий.
Тиймээс, бодит ажил хийж, хууль эрхзүйн орчноо ундаг дугуй, скүүтэр хэрэглэгчдэд ээлтэй болгож өөрчлөх ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол цахилгаан дугуйны хэрэглэе гэсэн иргэд эрсдэлд орж, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Хэрэглэгчид нэмэгдэхгүй, утаа, түгжрэл буурахгүй. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай зохицуулалтыг хийж, автомашины хэрэглээг багасгасан бусад улс орны жишгийг дагая.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
112.72.15.198
дугуйн замаараа явалгүй явган хүний замаар явж явган хүмүүсийг дайрч бн лээ
Хариулах