Н.Учрал: 1XBET-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа

Х.Есү
7 цаг 55 минутын өмнө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал бүх төрлийн цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг хориглох хуулийн төслийг боловсруулж буй талаараа мэдэгдсэн.

Энэ хүрээнд "1XBET"-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

Н.Учрал: "1XBET-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлав. Дамжин нэвтэрдэг хууль бус домэйн хаягуудыг хаах ажлыг Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрчимтэй хэрэгжүүлж байна.

Иргэдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалж цахим бооцоот, мөрийтэй тоглоомын сөрөг үр дагавраас сэргийлэх нь төрийн үүрэг, хариуцлага юм.

No More Bet..." гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна