З.Төрмандахыг нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ

Х.Есү
7 цаг 43 минутын өмнө

Ухаа худагтай холбоотой асуудлаар хоригдож байсан З.Төрмандахын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилээр гарахыг хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Мөн шүүхээс түүнийг тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хоригложээ. 

Яллагдагч З.Төрмандах нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж гэсэн оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн юм. 

Түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэж тодотгожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна