ЗУРХАЙ: Буян номын үйлийг эхлэх, шинэ гэр ба байр авахад сайн өдөр

Zuv.mn
5 цаг 14 минутын өмнө

Үс засуулвал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 07.09-18.54
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул

Өнөөдөр аргын тооллын 3 сарын 13, пүрэв гараг. Билгийн тооллын 14, бархасбадь гараг. Бага морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна