П.Батчулуун эмчийн 2,6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Zuv.mn
2025/03/13

“Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан” хэрэгт буруутгагдан шүүхээс 2.6 жилийн ял сонссон П.Батчулуун эмчийн  давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх П.Батчулуунд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг эргэн дэнслэхээс гадна, түүний өмгөөлөгчийн хүргүүлсэн цагаатгах, ялаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд ялыг хэвээр үлдээлээ. 

Тэрбээр ялаа эдэлж байхдаа бие нь муудаж Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эмч П.Батчулуун зүрхэндээ олон тооны стент тавиулсан, байнгын дэглэм барих шаардлагатай аж.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    2025/03/15

    Ерөөсөө энэ ямар тогтолцоо вэ? цагаан захтнууд мөрдөнд хэд хонохоороо л бие нь муудлаа гэх юм Бадамжунай бас бие нь муудаад суллагдсан Хүрэлсүхээ монголын бүх шоронгийн хулгайч нараа ийм маягаар суллаж чадах уу? энэ эмч бол увайгүй гэмт хэрэг үйлдсэн хүн шүү хөөрхий бурхан болсон хүний эд эрхтнийг авсан аймаар эмч.

    Хариулах
  • 71.205.4.58
    2025/03/13

    Damirangiin Enhbatiig Er uul mending shaltgaanaar yalaas cheleeleed gadaadad gargah l baisan biz dee Uldsen yaliig te seed hiliin horigloh tavij boldoggui yum baih daa

    Хариулах
  • 71.205.4.58
    2025/03/13

    D

    Хариулах