ЗУРХАЙ: Хууль цааз батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэхэд сайн өдөр

Zuv.mn
6 цаг 42 минутын өмнө

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 07.07-18.55
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Мод

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 14, сугар гараг. Билгийн тооллын 15, баасан гараг. Харцага одтой, хар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. 

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна