Дэлхийн Цаачдын их хуралд Монголын төлөөлөгчид оролцоно

Х.Батсайхан
4 цаг 36 минутын өмнө

ОХУ-ын Якутск хотноо дэлхийн Цаачдын IV их хурал энэ сарын 18-21-ний өдрүүдэд болох гэж байгаа юм байна. Хуралд ОХУ-ын цаа бүхий 20 мужаас гадна Монгол, БНХАУ-аас цаачид очиж оролцохоор болсон талаар https://ysia.ru/ цахим хуудаст мэдээлжээ.

Цаачдын өмнө тулгамдсан асуудлууд ихэсч, санаа зовоох болсон тул долоон жилийн дараа хурал зохион байгуулахаар болсон гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгджээ.

Хурлын хөтөлбөрт албан ёсны хурлуудаас гадна Цаачдын наадам гэж болох бөгөөд ОХУ-ын 14 мужийн цаачин тамирчид цааны уралдаан, бугуйл шидэх, цанаар гулгах зэрэг ур чадвараар өрсөлдөх юм байна. Багийн дүнгээр тэргүүлбэл “Урал” маркийн автомашинаар шагнах аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна