“Төр, хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллана

Zuv.mn
5 цаг 52 минутын өмнө

“Төр, хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ өнөөдөр /2025.03.17/ төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Төр хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ-ын захирал М.Амгаланбаатар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар гарын үсэг зурлаа.

May be an image of 3 people and text

Хамтын ажиллагааны хүрээнд талууд

  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэлтийг хялбарчлах, хувийн хэвшлийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр хамтран идэвхи санаачлагатай ажиллах,
  • Бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хамтын хүчин чармайлтаар төрийн бодлого, шийдвэрт санал, зөвлөмжийг боловсруулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгахад дэмжлэг үзүүлэх,
  • Бие биенийхээ үйл ажиллагааг харилцан дэмжиж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийг бизнес эрхлэгч, олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, уулзалтаас гарсан саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжлах,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулж ажиллах, цаашдын ажлаа өргөжүүлэх чиглэлээр МҮХАҮТ болон ТХХТТ удирдлагын түвшин дэх уулзалтыг хагас жил тутам зохион байгуулах,
  • Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог орон нутагт байгуулах, үр дүнтэй ажиллуулахад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санаачлага оролцоог хангах, чиглэл өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах юм.

May be an image of 9 people, dais and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна