Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

Х.Есү
2025/03/18

Тавантолгой түлш ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн талбайд өнөөдөр буулаа. Үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 169.253.162.2
    2025/03/19

    Нүүрс түлэхийг хориглое! Нүүрснээс өөр утаа гаргадаггүй маш олон түлш байна, түүнийг хэрэглэе

    Хариулах