Польшийн иргэн Матеуш Валигора Монголын говийг өвөл дугуйгаар туулсан анхны аялагч болжээ

Х.Батсайхан
5 цаг 29 минутын өмнө

Польшийн иргэн, унадаг дугуйгаар аялагч Матеуш Валигора энэ жил Говь Алтай аймгийн Алтай хотоос Дорноговийн Сайншанд хүртэл 1285 км аялжээ. Тэрбээр Монголын говийг өвлийн улиралд унадаг дугуйгаар хөндлөн гулд туулахаар зориглосон бөгөөд энэхүү хүнд аяллыг хийсэн анхны аялагч болсон байна.

Тэрбээр цаг агаарын маш хүнд буюу Цельсийн -30 градусын хүйтэнд, салхи шуурга зэрэг бэрхшээлийг сөрөн аяллаа амжилттай дуусгасан талаар Польш болон бусад улсын хэвлэлүүд мэдээлж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна