Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06.55-19.04
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Өнөөдөр аргын тооллын 3 сарын 20, пүрэв гараг. Билгийн тооллын 21, бархасбадь гараг. Онгоц одтой, шар хулгана өдөр.
Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг
номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах,
дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн
цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал
зохистой. Хаврын хагас дунд болох өдөр (16ц 52м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна