“И-Монгол академи” БНЭУ-тай цахим хөгжил, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллана

Х.Есү
22 цаг 10 минутын өмнө

“И-Монгол академи” УТҮГ-нь хиймэл оюун ухаан, төрийн цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг хөгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, олон улсын сайн туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж байна.

Өнөөдөр /2025.03.20/ “И-Монгол академи” УТҮГ нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас (БНЭУ) Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (ГХХАГ) дарга Г.Өнөрцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве болон холбогдох мэргэжилтнүүд, албан хаагчид оролцов.