Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа

Х.Есү
21 цаг 40 минутын өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий, тус газрын Цахим засаглалын хэлтсийн шинжээч, мэргэжилтнүүд “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалтыг өнөөдөр /2025.03.18/ зохион байгууллаа.

Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон газар, хэлтсийн дарга нар, шинжээчид оролцож, харилцан санал солилцож, туршлага судалсан юм.