Урлагаас улс төр рүү…

Х.Батсайхан
1 цаг 53 минутын өмнө

-Балбын Ерөнхий сайд болж магадгүй байгаа реппер Балендра Шах гэж хэн бэ-

Z үеийнхний бослогоор төр засгаа түлхэн унагасан Балбачууд Пардламентын сонгуулиа хийж, рэппер Баледра Шахын тэргүүлсэн Растрия Сватантра» (RSP) нам ялалт байгуулсан билээ. Ингэснээр 35 настай рэппер Балендра Шах Ерөнхий сайд болж, улс орны эрх мэдлийг атгаж магадгүй болоод байна.

Тэрбээр уран бүтээлчийн хувьд улс төрийн сэдэвтэй, төр засгаа шүүмжилсэн агуулгатай бүтээлүүд туурвидаг байсан бөгөөд тэдгээр дуунууд нь Z үеийнхний бослогын сүлд дуу болж байсан юм.


Бален хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдршсан рэппер Балендра Шах нь 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Катманду хотноо төрсөн. Багаасаа урлагт сонирхолтой байсан тэрбээр дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа Sadak Balak нэртэй анхны синглээ гаргаж байжээ.

Орон нутгийн коллежид барилгын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан тэрбээр Энэтхэгт Мокшагундама Висвесвараи-н нэрэмжит сургуульд мастер хамгаалсан байна. 2022 оноос улс төрд орсон тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан эрх баригчид шүүмжилж айсан бөгөөд саяхан болсон Парламентын сонгуульд түүхэнд байгаагүй үр дүнтэй маркетинг хэрэглэн залуу үеийнхний саналыг авч ялалт байгуулснаар Ерөнхий сайд болох боломжийг олж аваад байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна