СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулын уруу өнхөрч байсан портерыг зогсоох гэж оролдоод амиа алджээ

Х.Есү
14 цаг 30 минутын өмнө

Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны өдөр 17 настай иргэн уулын уруу өнхөрч байсан портерыг зогсоох гэж байгаад дайруулж, амь насаа алджээ.

Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн “Цагаан худгийн даваа гэх газарт автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай А нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайрагдаж, нас барсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна