ЗУРХАЙ: Найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авахад сайн өдөр

Zuv.mn
2025/03/24

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 06.47-19.10
Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 24, даваа гараг. Билгийн тооллын 25, сумьяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, хар луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл
байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур
оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм
байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна