Өнөөдөр УИХ дахь АН болон МАН-ын бүлэг 10.00 цагас хуралдах товтой байна. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх болон Засгийн газраас өргөн барьсан зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх бололтой. Мөн УИХ-аас байгуулагдсан гурван ажлын хэсэг хуралдах бөгөөд ХЗБХ болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) | ||||
1 | УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан | Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | Улсын дээд шүүхийн байранд |
2 | УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан | Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
3 | УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан | Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсох | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна