“Ноорог" хуудасны 9.3 тэрбумын хэргийн жинхэнэ "ЭЗЭН" А.Баяржавхлан НОЦТОЙ мэдээлэл хийлээ

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 32 минут

Ноорог.мн сайтын залуусыг зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хүний амь эрсэдсэн асуудалд холбоотой эсэхийг шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас төдийгүй Хуульзүйн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн.

Мөн тухайн "Ноорог" хуудасны залуусыг шалгах үйл ажиллагааг хөндлөнгөөс бичлэг хийж баримтжуулсан. Хууль бус үйл ажиллагаа явуулахдаа ашигласан байж болзошгүй цахим техник хэрэгслүүдийг цагдаагийн байгуулга хурааж авсан гэдгийг олон нийтэд нээлттэй мэдээлж байв.

Тэгвэл “Ноорог” хуудасны ажилтан 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.Очбаярын ах А.Баяржавхлан өчигдөр орой “Ноорог” мөрийтэй тоглоомтой холбоогүйг хэлж, өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдгаа илчилжээ.

Тэрбээр “ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэр бүхий ажилтнууд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч нартай хамтран ажилладаг. Тухайлбал, өөртэй нь ажилласан нэг цагдаа л гэхэд жилийн дотор хагас тэрбум орчим төгрөг авсан хэмээн ярив. 

"Ноорог"-ийхний хувьд мөрийтэй тоглоомтой холбоогүй. Тус сувагт ажилд орсон дүүгийнхээ дансыг би цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашиглаж байсан. Цаашид цахим төрийтэй тоглоомын “нууц эзэн” болсон цагдаа нартай тэмцэнэ” гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.73
    Өчигдөр

    yasan helemgii dolomgoi bie amar mungu olson biee umuursun peedger novsh be? gantsaaraa unahgui gej ingej baigan bna ldaa. Hamsaatnuudaa chireed unaa gulug mini. Hichneen ailiig samarch heden hun uhsen bol

    Хариулах
  • 103.212.162.73
    Өчигдөр

    ene yasan gavya baiguulsan yum shg peedger hulgaich be

    Хариулах
  • 59.153.114.122
    Өчигдөр

    Дансаа хаалгалгүй өнчин ишигний хохиролгүй өнгөрсөн гэнээ. Энэ нөхрөөс болж хичнээн олон хүн амьдралгүй ,гуйлгачин болсон бол? Ёстой зальтай жинхэнэ гэмт хэрэгтэн энэ нөхрийг барьж авчирч, хамсаатанных нь хамт олны өмнө шийтгэх хэрэгтэй

    Хариулах
  • 59.153.114.122
    Өчигдөр

    Байдаг ,байдаг гээд байгаа энэ залуу дүү нараа төдийгүй аав ээжээ гэмт хэрэгт холбогдуулж гэр бүлээрээ "зовлонд" унагалаа даа. Эх ороны төлөө тэмцэж байна гээд хамгийн чанга хашгирч байгаа нөхөд Элбэгийн адил мөнгөний төлөө л байдаг юм бна

    Хариулах
  • 66.181.160.74
    Өчигдөр

    ene gazar haana baidag be.

    Хариулах
  • 66.181.186.80
    Өчигдөр

    шалгаач дээ

    Хариулах