А.Баяржавхлан гэх иргэн өчигдөр олон нийтийн сүлжээгээр 9.3 тэрбумын мөрийтэй тоглоомын хэргээр цагдан хоригдсон “Ноорог” медиагийн ажилтан А.Очбаярын ах хэмээн өөрийгөө танилцуулж, “Ноорог” медиа тус хэрэгт холбогдолгүйг хэлж, өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдгаа илчилсэн.
Мөн тухайн бичлэгтээ цагдаагийн байгууллагын нэр бүхий ажилтнууд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч этгээдүүдтэй хамтран ажиллаж, их хэмжээний мөнгө авдаг талаар ярьсан юм. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван "А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байгаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах гэсэн гурван төрлийн гэмт хэрэгт холбогдсон.
Өчигдөр цахим орчинд мэдээлэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байгаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах гэсэн гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш “Торгоны зам” нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, “Хос тамга” нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 иргэний дансанд шилжилт хөдөлгөөн хийхэд хязгаарлалт тогтоож ажилласан байна.
Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа үргэлжлүүлэн хийж байна. Тухайн хэрэгт холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон байгаа. Нэг хүн нь Б гэх иргэн байгаа. Энэ хүн нь 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хоригдсон".
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул "Урьд шөнө Адъяабазар Баяржавхлан нэртэй хаягнаас цагдаагийн алба хаагчтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбоотой ЦЕГ ажлын хэсэг гарган дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн.
Нэгдүгээрт, бид өөрт байгаа нотлох баримтан дээрээ тухайн өгсөн мэдээллийг нягталж үзэхэд 2024 оны есдүгээр сард цагдаагийн байгуулаагаас "Хянамгай бай" аяныг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр манай алба хаагчийн өгсөн нээлттэй мэдээллийг А.Баяржавхлан өөрт нь ирсэн мэтээр үзүүлсэн.
Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учраас бид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад хяналт, шалгалт хийх ажлыг хийгээд эхэлсэн.
Алба хаагчтай холбоотой хууль бус мэдээлэл байвал бидэнд ирүүлэх боломжтой. Цагдаагийн байгууллагын барьж буй бодлого бол хууль бус үйлдэл хийсэн албан хаагчтай эвлэрэхгүй хариуцлага тооцно. Бид дотоод хяналт шалгалтаар илрүүлнэ" гэв.
Мөн "Мөрдөн шалгах ажиллагааны бүх үйл явц хуулийн дагуу явж байгаа. "Ноорог" медиа гэм буруугүй нь тогтоогдвол хохирлын асуудлыг хуулийн хүрээнд шийднэ.
А.Баяржавхлан гэгч нь гадаадад байгаа. Интерполоор дамжуулан Монгол Улсад албадан авчрах ажлыг зохион байгуулна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.164.58.94
Ulsiin zardlaar avchraal Badamjunai shig amraah baihdaa
Хариулах66.181.181.135
Ард нь авилгалч луйварчиныг УИХ авч хэлэлцэж байгаа нь шог өөрсдөө хамсаатан юм бишүү
Хариулах103.57.94.105
Одоо тэгээд шувуу ажиллагаагаар авч ирнэ биздээ
Хариулах103.168.34.88
Монголын минь ариун төрийг хулгайч луйварчингууд удирдаж байгаа цагт хэзээ ч хулгай луйвар залилан тасрахгүй дээ
Хариулах103.168.34.88
Чанаргүй хувийн сургуулиудыг датан буулгавал таарна.чанаргүй сэтгүүлч хуульч төрийн албан хаагч нар дийлэнх нь хувийн дээд сургуульд,дүн нм 2 ийг нь мөнгөөр худалдан авч,баклавар магистраар төгссөн байдаг .дутуу болвсролтой хүн ,болвсролгүй хүнээс дор хэцүү байдаг гэж нэг үг бий шүү.ясны толгой сайтай хүмүүс нь төрийн алба хаших ч үгүй энгийн амьдарч байгаа гэдэгийг ойлгох хэрэгтэй дээ.
Хариулах103.212.116.242
Төргүй, хуульгүй улс шиг хулгайч нар болвсролгүй сэтгүүлч нар сүүлийн жилүүдэд хэтэрхий даварч бна даа....
Хариулах