"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар /2025.03.24/ танилцууллаа.
Г.Нарантуяа, "ХЭҮК Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэрэгт шууд оролцохгүй боловч хөндлөнгийн хяналт тавьж ирсэн түүхтэй. Бид хэрэгт холбоотой дүгнэлт гаргахгүй. Бид “Ноорог”-ийн ажилтнууд, тэдний өмгөөлөгч болон ЦЕГ-аас олон нийтэд өгсөн бүх мэдээллийг цуглуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдлоор хэргийг шалгасан, хэдэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тодрууллаа.
Нийт найман асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн алба, Улсын ерөнхий прокуророос бичгээр тайлбар авсан. Мөн цагдаагийн алба хаагчидтай биечлэн уулзлаа. Эдгээрт үндэслэн гурван асуудлаар дүгнэлт гаргалаа.
"Ноорог Креатив студио"-гийн ажилтнуудын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халджээ.
Иргэн О.У, Б.Х, А.О, Б.П, Ё.Т, Н.Б, Б.Б, Б.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах,мөрдөн мөшгөхийг хориглоно. Гэвч хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл ойлгомжгүй гэж дүгнэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.204
Иймэрхүү юмнууд ХЭҮК-т байгаа нь харамсмаар... өсвөрийн үеийнхний тархийг буруу тийш нь мөрийтэй тоглоом болон мөнгө хүүлэх аргыг зөвтгөж байгааг ойлгосонгүй. Тэр олон хуулиудыг зөрчиж байгаа зарим томчуудыг та нар хянаж чаддаг юм уу??? Элдэв хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар залуусын дунд зохиох ажлыг шинэ хэлбэрээр хийх хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү үйлдэл гаргахыг хүлээгээд суудаг улсууд юм уу???
Хариулах45.117.35.3
Өөр юу гэж солиормоор бна да.
Хариулах