“Эрдэнэс Тавантолгой” ХК "Эрдэнэс Монгол” нэгдлийн 2023 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч 100 сая төгрөгөөр шагнуулжээ.
Тус компанийн захирлын зөвлөл нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж шагналын 100 сая төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт олгож шийдвэр гаргасан байна.
Өдөрт 1000 орчим үзлэг, томуугийн улиралд өдөрт дунджаар 2000 хүүхдэд амбулаторийн үзлэг хийдэг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт энэ нь маш том дэмжлэг болсныг эмнэлгийн ажилтнууд ярьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна