ЗУРХАЙ: Гэмтнийг шийтгэх, хараал жатгыг буцаах, газар, лусын үйл хийхэд сайн өдөр

Zuv.mn
21 цаг 1 минутын өмнө

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 06.45-19.12
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 25, мягмар гараг. . Билгийн тооллын 26, ангараг гараг. Яруу эгшигт одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна