Нэн ховордсон Хүрэн баавгай, Шивэр хандгай зэрэг амьтдыг бүлэглэн агнажээ

Х.Есү
19 цаг 10 минутын өмнө

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан Шивэр хандгай, Хүрэн баавгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасан, бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг тус тус илрүүлжээ. 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн холбогдох хууль, журмыг дагаж мөрдөн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, мэдээ мэдээллийг бусдад сэрэмжлүүлнэ үү. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.33
    13 цагийн өмнө

    shuud l buudaachdee yugiin murduj shalgah ve , buh ym nudend il bhd .

    Хариулах