ЦЕГ: Алба хаагчид хар тамхи хулгайлж зарсан гэх бичлэг хуурамч болох нь тогтоогдсон

Х.Есү
19 цаг 41 минутын өмнө

Цахим сүлжээнд “Иргэн Ган-Очир Citizen Gan-Ochir” гэх цахим хэрэглэгч нь өөрийн фейсбүүк хаягт “Цагдаа нар өөрсдөө гэмт хэрэгтэн ..... Эрүүгийн цагдаагийн, цагдаа Төгс-Ухаан, Нямрагчаа, Отгонбаатар нар хэрэгтнийхээ материалаас хар тамхи хулгайлж зарсан бичлэг” гэх гарчигтай аудио яриа бүхий бичлэг нийтэлжээ. 

Дээрх бичлэгт дурдагдсан асуудлаар нэр бүхий алба хаагчдад холбогдуулан 2022 оны 09 дүгээр сард албаны шалгалт явуулахад уг бичлэг нь хуурамч болох нь тогтоогдож, сахилга, хариуцлага, ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдоогүйг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Харин “Иргэн Ган-Очир /Citizen Gan-Ochir/“ гэх цахим хэрэглэгч нь тухайн бичлэгийг гадаад улсад байхдаа нийтэлсэн нь тогтоогдсон тул алба хаагчийг гэмт хэрэгт зориуд гүтгэсэн, албаны нэр хүндэд халдсан гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалгуулахаар шийдвэрлэж байсан байна.

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна