Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд өчигдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цэцэрлэгийн нэг болон хоёрдугаар давхрын хана, цонхонд цууралт өгчээ.
Тодруулбал аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км-т өдрийн 2:31:31 секундэд бүртгэгджээ.
Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна