Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаас 1xBET-тэй холбоотой зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, айл болгонд л утсаа тоншоод амар хялбар аргаар мөнгө олохыг эрмэлздэг хүмүүс бий болчихлоо шүү дээ. 500 сая доллар буюу 1.7 их наяд төгрөгийг бид энэ 1xBET-ээр гадагш гаргачихжээ. Бид чинь валютын нөөцөө нэмэгдүүлэх гээд зүтгээд байдаг. Гэтэл нэг халаасаар нь ингээд урсгаад байдаг.
Энэ чинь ерөөсөө тоглоод байгаа хэдхэн хүний асуудал биш л дээ. Инфляц өдөөхөд нөлөөлөөд байна л даа. Үнийн хөөргөдлийг бий болгоод байна. Үүний хариуг ард түмэн бид өөрсдөө төлж байна гэсэн үг шүү дээ.
Тиймээс ажлын хэсэг байгуулж ажиллаад богино хугацаанд нэн яаралтай горимоор зохицуулалт хийх ёстой. Зохицуулалт хийгээд 100 хувь шийднэ гэхээр бас хэцүү. 1xBET-ийг сурталчилсан, тоглосон бол зөрчлийн хэргээр, зуучилж, дэмжлэг үзүүлсэн бол эрүүгийн хэргээр ял оноодог болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.25
Одоозалуучууд гэртээ ах эгч дүүсээрээ эх эцэгтэйгээ нийлээд зохион байгуулаад тоглодог гэнээ. 5 мянга байсанч тоглоод л байна үнэ цэнэтэй зүйлээ ч алдаад л байна. Иргэдийн мэдээллийг авч урамшуулах зүйл заалт оруулаарай.
Хариулах122.201.31.25
Бурхан минь маш их хүлээсэн шүү марийтэй тоглоомонд донтоод бөөн өр, цалин мөнгө, хэрэгтэй гэсэн болгоноо ламбардана ,болох хүн бүрээс мөнгө зээлнэ, хулгай хийнэ гэр орноо өр зээлэнд унагана. Хурдхан зогсоогоод өгөөрэй
Хариулах