"Ноорог"-ийн залуусын нэг, "18 хоног" баримтат киноны найруулагч О. Пагма

Э.Намуундарь
14 цаг 50 минутын өмнө

Маргаан дагуулсан "Ноорог медиа" багийн гишүүн, санаа бодлоо шударгаар хэлчихдэг, хэвлүүхэн яриатай О.Цотаны нэг сонирхлыг нь онцолъё.

Түүний хувьд дөрвөн жилийн өмнө Phoenix Tsotan’s diary пэйжийг хөтөлж, кино шүүмжлэл бичиж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Монгол гадаад нийлсэн олон сонирхолтой  шүүмж бичиж,  өөрийн хуудастаа нийтэлсэн байна. 

О.Цотан Монголоос Б.Балжинням найруулагчийн "Би чамд хайртай" кинонд хамгийн дуртай гэж онцолсон бол хийц муутай, чанаргүй болсон кинонуудыг ч өөрийнхөө үзэл бодлоор зоригтойгоор жагсаажээ.

1. О.Батзориг найруулагч "Хамгийн сайхан нь 2"- Кино зохиол маш муу

2. Ө.Мөнх-Эрдэнэ найруулагч "Бидний зурсан амьдрал"- Логик алдаа их байсан.

3. Б.Баатар найруулагч "Гажуудал"- Үзэгчдэд үзүүлж биш кино дуустал ярьж тайлбарласан өгсөн гэжээ.

Ийнхүү гадна, дотны найруулагчдын бүтээлд зоригтой дүн тавьдаг тэрбээр одоо өөрөө өнгөрөгч онд зураг авалтаа хийсэн, энгийн зургаан хүний нүдээр сонгууль хэрхэн өнгөрдөг талаар өгүүлэх "18 хоног" баримтат киногоо үзэгчдэд өргөн барих дөхөөд байна. 

Хэдий Ноорог.мн пэйжтэй холбоотой асуудлаар түүний киноны материал хадгалагдаж байсан хард диск Цагдаагийн байгууллагад хураагдаж, бага зэрэг саатсан ч удахгүй үзэгчдийн хүртэл болох биз ээ. 

Тэр үед О.Цотан өөрөө найруулагчийн хувиар үзэгчдэдээ дүгнүүлэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.