НИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар метро төслийн төслийн менежер Т.Мөнхдалай: Улаанбаатар метро маань 2023 оны 11 дүгээр сард Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарснаар хэрэгжүүлэх шийдвэр гараад явсан.
2024 онд бид эхлээд төслийн менежментийн зөвлөх үйлчилгээнийхээ компанийг сонгон шалгаруулаад долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон байгаа. Энэ хугацаанаас өнөөдрийг хүртэл техник эдийн засгийн үндэслэлийн суурь судалгаануудаа хийгээд ТЭЗҮ-г шинэчлэн, төр захиргааны шинжлэх ухааны зөвлөлүүд яамдын харъяа байгууллагуудаар орж магадлуулаад одоо батлагдах шатандаа ороод явж байна.
Энэхүү шинэчлэгдэн батлагдаж байгаа ТЭЗҮ-гээ үндэслээд бид барилга угсралтынхаа ажлын тендерийн хоёрдугаар үе шатыг дөрөвдүгээр сардаа багтааж зарлана. Тендер сонгон шалгаруулалтын процесс маань есдүгээр сар хүртэл үргэлжлээд, 10 дугаар сараас шалгарсан барилга гүйцэтгэлийн компанитайгаа гэрээлж суурь бэлтгэл ажлуудаа эхэлнэ.
2026 оны хаврын сараас эхлээд их бүтээн байгуулалтын ажлууд маань эхэлнэ. Энэ ажил маань 2029 он хүртэл үргэлжилнэ. Ингээд Улаанбаатар хотод 2030 оны 10-р сард Метро үйлчилгээнд гарч бүрэн ашиглалтад орно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.33
ene suusgur soosognoosoo ch barag garch chaadgui amitan , hotiin metrog barilaa yu ?
Хариулах103.168.34.33
huurhii ene bultger huu ariinhaa ajliig medehgui ih l bulterch bndaa, 2030 ond zaluu huu ajilaa tailagnah ym bnaa !
Хариулах