“И-Монгол академи” бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг албан ёсоор баталгаажууллаа

Х.Есү
13 цаг 41 минутын өмнө

“И-Монгол академи” УТҮГ 2025 онд байгууллагынхаа албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн мэргэжилтнүүд, сургагч багш нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалтын Сургууль (ХНХСҮСИ)-ийн зохион байгуулсан 14 цагийн багц сургалтад хамрагдлаа. 

Энэхүү сургалт нь сургагч багш нарын заах арга зүй, аргачлалыг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд амжилттай хамрагдсан бүх алба хаагчид хувиараа сургалт зохион байгуулах эрхтэй болж байна.

Мөн Сургалтын хэлтсийн бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг албан ёсоор баталгаажууллаа.

Уг хөтөлбөр нь иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, интернет орчинд аюулгүй байдлыг хангах, цахим тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. Тус сургалтын хүрээнд иргэд цахим орчны эрсдэлийг таньж, кибер аюулгүй байдлыг сахих, хувийн мэдээллээ хамгаалах, интернэт үйлчилгээ, программ хангамжийг зөв зохистой ашиглах талаар онолын болон практик мэдлэг эзэмших боломжтой.

Энэхүү хөтөлбөр нь иргэдийг дижитал эринд идэвхтэй, хариуцлагатай хэрэглэгч болгох, улмаар нийгэмд цахим шилжилтийг хурдасгах чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна