Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг И-Монголиа системээс илүү хялбараар аваарай

Х.Есү
2025/03/26

"И-Монгол академи" УТҮГ нь Хил хамгаалах ерөнхий газартай хамтран 2021 оноос эхлэн Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар болгохоор ажиллаж байна.

Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлааа дараах тохиолдлуудад шаардлагатай:

  • Визний материал бүрдүүлэх
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар, банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, орон сууцны корпорац, орон сууц, НАА контор
  • Гэр бүл цуцлуулах
  • Цэрэг татлагатай холбоотой нийслэл, аймаг, дүүргийн Цэргийн штабт гаргаж өгөх

Өмнө нь иргэд энэ үйлчилгээг авахын тулд систем рүү нэвтрэн хүсэлт гаргаад 3 хоногийн дотор хариу хүлээх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia системээр цаг алдалгүй, шууд авах боломжтой боллоо. Мөн уг лавлагааг авахад тодорхой хэмжээний төлбөр төлдөг байсан бол одоо үнэ төлбөргүй болсон байна.

Лавлагаа авах заавар:

  • www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
  • "Үйлчилгээнүүд" цэсийг сонгох
  • "Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа" гэсэн үйлчилгээг сонгох

Шууд үйлчилгээ авах линк: Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа

Одоогийн байдлаар таны хамгийн сүүлд хилээр нэвтэрсэн мэдээлэл харагдана гэдгийн анхаараарай.

Энэхүү шинэчлэл нь иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, шуурхай, үнэ төлбөргүй авах боломжийг олгож байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна