Цахим орчинд П.Батчулуун эмчийг хоригдож байх хугацаандаа сүрьеэ тусаж, биеийн байдал нь хүнд байгаа гэх мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "2025 оны гуравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "П.Батчулуун эмч цагдан хоригдож байхдаа сүрьеэ туссан, биеийн байдал хүнд, стресс ихтэй байгаа" гэх мэдээллийг нийтэлсэн нь бодит бус, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэхүү мэдээлэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ хоригдогч, тэдний ар гэрийнхэнд эргэлзээ төрүүлж, сэтгэл зүйн тогтворгүй байдлыг бий болгож байна.
П.Батчулууны эрүүл мэндийн байдал нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.12 дахь хэсэгт заасан "Хүний эмзэг мэдээлэл" тул хуулиар хамгаалагдсан эрхэд нь хүндэтгэлтэй хандахыг хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.207
Хүний хувийн мэдээллийг задруулжээ энэ хүн сурьяа өвчинтэй гэжээ тэгвэл энэ хүн сурияа өвчнөө олон хүнд тараасан байхнээ яасан энэрэлгүй хорвоо гээш вэ?.Энэ амьтныг ингэж зовоож байхаар амраагаач хөөрхийг алингаа алдлаа сурия гарчлаа одоо ДОХ тэмбүү ч гарах юм бил үү? аймаар биз.
Хариулах178.174.229.45
ENE HUNIIG BUSHUUHAN UNTUULAAD ED ERHTEN HUL GARIIN YASIIG N SHULJ AVAH HTEI
Хариулах