ЗУРХАЙ: Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн өдөр

Zuv.mn
2025/03/27

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 06.41-19.14
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 27, пүрэв гараг. Билгийн тооллын 28, бархасбадь гараг. Чөдөр одтой , хөхөгчин хонь өдөр.

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул
элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна