ЦЕГ: УИХ-ын гишүүд хоорондоо зодолдсон асуудлыг шалгаж байна

Х.Есү
2025/03/28

Өчигдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаяр нар зодолдсон талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. 

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 

"Монгол Улсын төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагийн орчимд хүлээн авсан. 

Одоогоор хэргийг бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.128
    2025/03/28

    Яанаа яана бид хэнийг сонгочиховоо төрийн түшээд нь ордондоо нүдэлдээд ингэж болдог юм уу? ирэх долоо хоногт Ёс зүйн байнгын хороог хуралдуулж энэ хоёрыгоо явуулахаас .Асарбаяса

    Хариулах