Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд нас баржээ

Zuv.mn
2025/03/28

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд нас барлаа. Энэ сарын 25-ны 19:40 минутад орчим 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. 

Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн байна. 

Эмнэлгийн зүгээс шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхдийн бие дийлэлгүй нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна