Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэхээр баталсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүллээ.
Ерөнхий сайд “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь ухаалаг, дэвшилтэд технологи бүхий экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох үндсэн зорилготойг онцолж, аяныг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан төр, хувийн хэвшил, тариалан эрхлэгчдийн хамтын ажиллагаа, оролцоотойгоор өндөр үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
“Атрын 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт 200 мянган тоо толгой бүхий үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэн сургууль, цэцэрлэгийн болон бүх насны хүүхдүүдэд сүү хэрэглэх дадлыг бий болгох, махны экспортыг одоо байгаа түвшнээс хоёр дахин нэмж, нэг тэрбум ам.долларт хүргэх зэрэг зорилт тавьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.80
гаднаас авахгүй л хөгжих хэрэгтэй дээ
Хариулах