Дундговь аймаг онцгой байдлын дадлага сургууль зохион байгууллаа

Zuv.mn
2025/03/30

Дундговь аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, Сайнцагаан сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд хээрийн түймэр унтраах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэх дадлага сургуулийг аймгийн Онцгой комиссоос өнөөдөр зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Мөнхчулуун оролцож, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ үеэрээ Онцгой комиссын бүрэлдэхүүн, Сайнцагаан сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов. 


Дадлага сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүд 3 үгт хаяг буюу what3word апп ашиглан гамшгийн өгөгдсөн цэгийг олох даалгавар гүйцэтгэлээ. Тус аппликейшнийг ашиглан болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед дуудлага, мэдээлэл өгөх боломжтой байна. Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед what3word аппликейшнийг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна