ЗУРХАЙ: Өнөөдөр сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 37 минут

Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 06.33-19.20
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Хий
Өнөөдөр аргын тооллын 3 сарын 31, даваа гараг. Билгийн тооллын 2, ангараг гараг. Шийдэм одтой, шарагчин гахай өдөр.

Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг
цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар
ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой,
гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр
үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна