ТОДРУУЛГА: Угаартаж нас барсан зургаан хүний шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Х.Есү
Өчигдөр 09 цаг 04 минут

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан. 

Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа дараагийн арга хэмжээг авна гэж О.Одбаяр хүүгийн өмгөөлөгч мэдэгдэж байсан юм. 

Бид хэргийн талаар өмгөөлөгч М.Хандармаагаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?

-Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Дүгнэлтийг нэмэлт шинжилгээнд явуулсан байгаа. Дүгнэлтийг бид хамаагүй хэлж болохгүй. Нэмэлт шинжилгээний хариу ирсний дараа яах эсэхээ шийднэ. 

-О.Одбаяр хүү хөдөөнөөс ирсэн үү? Та хэзээ уулзсан бэ?

-Хөдөөнөөс ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Бид шүүх шинжилгээний дүгнэлт гарахад л уулзсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна