МУГТ Ц.Раднаа 90-95 насныхны дэлхийн гүйлтийн рекордыг эвджээ

Х.Есү
Өчигдөр 10 цаг 10 минут

Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Раднаа АНУ-ын Флорида мужид болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таван алтан медаль хүртэж, 90-95 насны 200 метрт түрүүлэн дэлхийн рекордыг эвджээ.

Тэрбээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан "Намайг дэмжиж, огшоож байгаа Монголын ард түмэн эх нутаг элгэн садандаа маш их баярлалаа" хэмээсэн байна.

Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ.

2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.

Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.

No photo description available.

Ц.Раднаа гуай өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтаж, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг гэдгээ нэгэн ярилцлагынхаа үеэр онцлон хэлж байлаа.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна